Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

АРХИТЕКТУР ДИЗАЙН | ОЮУТНУУДЫН БҮТЭЭЛ

27.01.2019


Айлын гал голомт бадрах, үр хүүхэд өсч торних, бүхэл амьдралын сайн сайхан дурсамж хадгалагдан үлдэх тэр орон сууцны шийдэл загварыг бодох тийм ч амархан ажил биш юм. Захиалагчийн сонголт, тухайн орчин, хийц, өнгө төрх гээд бүх зүйлийг нарийн төлөвлөж, өөрийн уран сэтгэхүй ухааныг шингээсэн бүтээл цаанаа л хүний сэтгэлийг татах чадвартай байдаг. Ингээд та бүхэн бүтээлч оюутнуудын маань Архитектур дизайн хичээлийн үеэр хийсэн оюутнуудын бүтээлтэй танилцана уу. 3-н давхар 1 айлын орон сууц хийх төслийн хичээлийг удирдаж явуулдаг Барилга Архитектурын тэнхимийн Б.Мандуул багшдаа баярлалаа.
7 хоног бүрийн ПҮРЭВ гарагт та бүхэнтэйгээ шинэ содон бүтээлүүдтэйгээ уулзаж байх болно. Бидэнтэй хамт байгаарай
#Every_Thursday #ОЮУТНЫ_БҮТЭЭЛ