Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

АНД Системс Тек (AND Systems Tech) мэргэжилтэнгүүд Шинэ Монгол Технологийн Дээд сургуулийн оюутнуудад өөрсдийн мэргэжлийн онцлог болон давуу талын тухай хэлэлцүүлэг яриа өрнүүллээ.

30.11.2021

Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн дэргэдэх Карьер Хөгжлийн Төвөөс зохион байгуулж буй Зочин Илтгэгчийн Яриа хөтөлбөрийн энэ удаагийн зочдоор АНД Системс Тек (AND Systems Tech) компанийн гүйцэтгэх захирал М. Отгонпүрэв, Шийдлийн архитектор Д. Орхон, Ахлах Дата аналист С. Сарангэрэл, Ахлах UX дизайнер Б. Уянга, АНД Глобал (AND Global) компанийн Бизнес Хөгжил хариуцсан захирал З. Мишээл нар Шинэ Монгол Технологийн Дээд сургуулийн болон Шинэ Монгол Технологийн Коосэны оюутнуудад өөрсдийн мэргэжлийн онцлог болон давуу талын тухай хэлэлцүүлэг яриа өрнүүллээ. АНД Глобал компани нь "Дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц өндөр ур чадвартай Монгол инженер, Монгол хөгжүүлэгч залуусаар багаа бүрдүүлэн хамтын хүчээр технологийн салбарт шинэчлэлтийг хийж, зах зээлийн чиг хандлагыг өөрчлөхөд өөрсдийн хувь нэмрээ оруулан ажиллаж буй" монгол компани юм. 2021 онд Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль тус компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулан Компьютерын Ухааны магистрын хөтөлбөр боловсруулж АНД Системс Тек (AND Systems Tech) компанийн гүйцэтгэх захирал, доктор М. Отгонпүрэв нь Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн профессор болсон билээ. АНД Системс Тек (AND Systems Tech) компанийн Шийдлийн архитектор Д. Орхон нь Програм хангамжийн инженер гэж ямар мэргэжил байдаг, энэ мэргэжлийг эзэмшсэнээр ажиллах боломжуудын тухай оюутнуудад ярьсан бол Ахлах UX дизайнер Б. Уянга нь Дизайн ба Карьер сэдвийн хүрээнд зөвхөн зурах авьяастай хүн дизайнер болдоггүй мөн өөрийн хоббигоо хэрхэн дизайнтай холбох боломжуудын талаар оюутнуудад илтгэл тавилаа.АНД Системс Тек (AND Systems Tech) компанийн Ахлах Дата аналист С. Сарангэрэл нь хиймэл оюун ухааныг (AI) шийдвэр гаргалтын түвшинд хэрхэн ашигладаг тухай мөн өөрийн мэргэжил болон дата аналист байхын давуу талуудын тухай ярив.Илтгэлийн төгсгөлд зочид маань Шинэ Монгол Технологийн дээд сургууль болон Шинэ Монгол Технологийн Коллежийн оюутнуудын асуултад хариулж дурсгалын зураг татуулснаар арга хэмжээ өндөрлөлөө.Цаг гарган өөрсдийн үнэтэй мэдлэг туршлагаас оюутнуудтай хуваалцсан зочиддоо Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн зүгээс талархал илэрхийлье.