Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

21.11.2022

       “ROBOT CHALLENGE ERDENET 2022” тэмцээн улсын хэмжээнд энэ жил 11 сарын 26 болон 27-ны өдөр Эрдэнэт хотын “Орхон эмпати” сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд нийслэл болон орон нутгийн сургуулиудын 126 баг тамирчид 7 төрөлд оролцлоо.

       Уг тэмцээнд Шинэ Монгол технологийн дээд сургуулийн багш П.Аюурзана, Б.Энх-Амгалан, зөвлөх Т. Баатархүү нарын удирдсан оюутны баг амжилттай оролцлоо. High speed төрөлд програм хангамжийн II дамжааны оюутан.ТЭнхсайхан 2-р байр , Механик инженерийн III дамжааны оюутан М.Энх-Амгалан 4-р байр эзэлсэнд сургуулийн хамт олон бахархаж байна. Дараа дараагийн тэмцээнд нь өндөр амжилт хүсье.