Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

Азийн физикийн XXI олимпиад (APhO) онлайнаар амжилттай зохион байгуулагдаж байна.

20.05.2021

Шинэ Монгол Технологийн Дээд сургуулийн дэмжлэгтэйгээр Азийн физикийн XXI олимпиад (APhO) онлайнаар амжилттай зохион байгуулагдаж байна.Азийн физикийн XXI олимпиад (APhO) энэ жил дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас оролцогчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор онлайн хэлбэрээр тэмцээн зохион байгуулагдаж байгаа энэ үед Монгол улсаа төлөөлж буй оролцогчдоо өндөр хурдны интернет, тав тухтай, тохилог орчинд олимпиадад оролцох боломжийг бүрдүүлж Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль ивээн тэтгэгчээр оролцож байгаа билээ.Азийн физикийн XXI олимпиад (APhO) 2021 онд Тайвань улсад 2021 оны 05-р сарын 19-с 20-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийт 25 гаруй орны 200 гаруй сурагч оролцдог энэхүү олимпиадад Монгол улсаа төлөөлөн Шинэ Монгол сургууль, Сант сургууль, 1-р сургууль, Томүжин ахлах сургууль, Дорнод аймгийн сургуулийн 8 сурагчид мэдлэг, чадвараа сорин оролцож байна.Азийн физикийн XXI олимпиад (APhO) нь Азийн бүсийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан физикийн олон улсын тэмцээн юм. Энэхүү тэмцээн нь ихэвчлэн 4-р сарын сүүл буюу 5-р сарын эхээр зохион байгуулагддаг бөгөөд тэмцээн зохиогдож эхэлснээс хойш 20 гаруй улс оролцсоор ирсэн. Олон улсын физикийн олимпиадын жишгийн дагуу явагддаг юм.Ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж буй Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэн, Шинэ Монгол Технологийн Дээд сургуулийн хамт олны зүгээс олимпиадын зохион байгуулагч комисс болон олимпиадад оролцож буй сурагчдадаа амжилт хүсэж, талархлаа илэрхийлье.

+3