Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

Азийн технологийн институт, ШМТДС-ийн хамтын ажиллагааны эхлэл тавигдлаа

21.10.2014

Азийн Технологийн Институтийн ерөнхийлөгч Worsak Kanok-Nukulchai болон профессор Sanjeev Jayasinghe, Kazuo Yamamoto нар ШМТДС-д айлчлан ирж, дараах чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Сургалтын хөтөлбөрийг харилцан судлах, магистрын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, багш, ажилтан солилцож, туршлага судлах талаар дэлгэрэнгүй ярилцсан юм. АТИ-ийн төлөөлөгчид ШМТДС-ийг бүтэц, зохион байгуулалтын хувьд сайн, сургалтын хөтөлбөрүүдийн сонголт оновчтой, шинэлэг сургууль байна гэж ихэд сайшаасан ба цаашид хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, захирал Д-р, Проф Ч.Ганзоригт өөрийн сургуульд айлчлах урилга гардууллаа.

Азийн Технологийн инситут нь 1959 онд байгуулагдсан ба Ази дахь олон улсын анхны институт юм. Тайландад оршдог энэхүү АТИ нь зөвхөн ахисан төвшний сургалт эрхэлдэг ба нийт оюутны 25-30%-ийг Тайланд, 65-70%-ийг гадаадын оюутнууд эзэлдэг байна. Нийтдээ 20 000 гаруй төгсөгчтэй ба тэдгээр нь дэлхийн 90 орчим орны олон улсын байгууллагуудад ажиллаж байна.